Тони Паркер аваргаллаа - 26 February 2012 - [FiReZ.NET] | Таны мэдээллийн эрх чөлөө


Шилдэг холбогч нарын дунд болдог ур чадварын тэмцээнд энэ удаа 2008 оны аварга Дерон Виллиамс, Тони Паркер, Жон Волл, эхний өдрийн тоглолтын баатар К.Ирвинг, Ражон Рондо, Рассел Вэстбрүүк нарын сайчууд өрсөлдсөн юм. Харин өнгөрсөн жилийн аварга С.Карри бэртлийн улмаас аваргаа хамгаалж чадсангүй. Тони Паркер 32,8 секундын амжилтаар түрүүлж АНУ-гийн иргэн биш хоёр дахь хүн аваргын цом гардсан юм. Түүнээс өмнө 2005, 2010 онуудад Канад залуу С.Нэш аваргалсан билээ. Сонирхуулахад тус тэмцээний рекордыг Дерон Виллиамс 25,5 секундэд амжуулсан үзүүлэлтээр эзэмшдэг юм.


Нээгдсэн: 416  Сэтгэгдэл: 0  Огноо: 2025-07-10  Нийтлэгч: LoLa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга